шинэчлэлтүүд

Бичлэг
Сэтгэгдэл

найзууд

  • 
  • uu tegsnuu
  • sand king
  • urnaa
  • nemhee
  • deegii
  • zoljargal
  • Шижиртуяа
  • 2014-05-19
    Ижий бурхан
     Арван цагаан буяндаа сөгдөж мөхгөдөг ээж минь дээ
     Алаг дэлхийгээ сүүгээр мялаасан ээж бурхан минь дээ
     Хөтлийн цаадах уулс шиг сүртэй миний ижий
     Хөгнө хаан уулс шиг нөмөртэй миний л ээж 
                 Ангир шар уургаа ээж минь үрдээ амлуулсан
                 Алдаж онож явахад амьдралд хат суулгасан ижий минь дээ
                 Буяны чинь дааж л явах юмсан даа
                 Бүлээн энгэрт чинь наалдаж амьдарч явнаа
    Үрийнхээ төлөө таны зүрх зөндөө зохилж дээ ээж минь
    Үр нь таныгаа жаргааж чадаагүй л явна даа
    Бурхан байлаа ч ээжийг минь зөөллөж чадах биш
    Би л өөрөө зөв явбал болж байгаа нь тэр юм байхаа
                  Ээжийг минь орлох юм энэ орчлонд байдаггүй байх даа
                  Ээжтэйгээ байхдаа орчлон ертөнц давчдаад байх юм аа
                   Буян заяаг минь эрчилж явдаг ижий бурхан минь
                   Бие сэтгэлд  минь учрах зовлонг холдуулж явдаг ижий минь

    Цацалтай мөнгөн дөрөөн дээр босоо даргиулсан цагаан сүүгээрээ үрээ амлуулсан 
                               ижий таныхаа өлмийд сөгдөн мөргөмүү 
                                                                                                                                          
                                    
    Сэтгэгдэл:


    Сэтгэгдэл бичих



    :-)
     
    xaax