шинэчлэлтүүд

Бичлэг
Сэтгэгдэл

найзууд

  • 
  • uu tegsnuu
  • sand king
  • urnaa
  • nemhee
  • deegii
  • zoljargal
  • Шижиртуяа
  • 2014-05-28
    Дэлхийн анхны долоон гайхамшиг
    : Дэлхийн анхны долоон гайхамшиг Дэлхийн долоон гайхамшигийг анх эртний Грекийн аялагч, математикч Византийн Фило МЭӨ 225 оны үед жагсаалт хийн гаргасан ба МЭӨ 5-р зуунд Грекийн түүхч Геродот тухайн үеийн сүр чавхлантай долоон барилгыг Дэлхийн долоон гайхамшиг хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээж байснаас үүсэлтэй гэж үздэг.

    Үүнээс хойш Дэлхийн долоон гайхамшиг тухайн цаг үеийн барилгын технологийн дэвшил, хүмүүсийн үнэлэмж зэргээс хамааран хэд хэдэн удаа шинэчлэгдсэн.

    Хамгийн анхны Дэлхийн долоон гайхамшиг бүгд манай эриний өмнөх тоололд хамаарагдах, газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Египетийн пирамидаас бусад нь дайн тулаан, газар хөдлөлт гэх мэт хүчин зүйлийн нөлөөллөөр устаж алга болсон.

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    1. Египтийн Пирамид. Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг ба 146.6 м өндөр. 14р зуунд Европын Христийн сүмийн барилгуудыг баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байсан.

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    2. Вавилоны дүүжин цэцэрлэг(hanging gardens of babylon) Евфрат(River Euphrates) мөрний зүүн хэсэгт одоогийн Ирак улсын нийслэл Багдад хотоос50 км орчим зайтай байсан юм байна . МЭӨ 600 оны үед баригдсан бөгөөд Византын соёл иргэншлийн агуу том байгууламж байжээ . МЭӨ 1 -р зууны үед газар хөдлөлтийн уршгаар нурж сүйдсэн юм байна

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    3. Эфес дэх Артемидын сүм (The Temple of Artemis at Ephesus) МЭӨ 550 оны үед Грект баригдсан. Эртний Грекийн архитектор Чэрсифрон /Chersiphron/ гэгчийн уран бүтээл. 120 жилийн турш баригдсан энэ гоёмсог сүмийг МЭӨ 356 онд дайн тулааны үеээр нурааж шатааж сүйтгэсэн юм. 80х130 метр талбайтай бөгөөд 127 ширхэг 20 метр өндөр багануудтай, гоёмсог алтадсан бурхдын баримлуудаар чимэглэсэн үзэсгэлэнтэй сүм байжээ .

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    4.Олимп дахь Зевсийн хөшөө (The Statue of Zeus at Olympia) Хөшөө ч гэхэд хаашаа юм тэхдээ энэ нь эртний грекийн Зевс бурхны гайхамшигтай уран баримал юм. МЭӨ 435 оны үед баригдсан 6 метр өргөн 1 метр өндөр суурин дээр 13 орчим метр өндөр Зевсын алтадсан суугаа баримал байсан юм байна. МЭ 5-6 -р зууны үед мөн л дайн самууны хөлд сүйдсэн бололтой .

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    5. Галикарнасын бунхан (The Mausoleum at Halicarnassus) Турк улсын баруун урд хэсэгт орших Бодрум хэмээх хотод МЭӨ 351 онд баригдсан. Манай Эрины 1494 онд болсон газар хөдлөлтөөр нурж сүйдсэн бөгөөд зарим баримал зэрэг нь одоо Лондон хотын Британийн музейд хадгалагдаж байгаа . Барилгын суурь 40х30 метр, өндөр нь 45 метр бөгөөд 12 метр өндөр баганатай 7 метр өндөр пирамид орой дээр 6 метр өндөр баримлууд байдаг байжээ

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    6. Родос дахь гэрэлт цамхаг /хөшөө/ (The Colossus of Rhodes) Газар дундынтэнгисын Родос арал ба Грекийн хоорондох хоолой дээгүүр дамнуулан барьсан энэхүү аварга байгууламж нь МЭӨ 292 - 280 оны хооронд баригдсаж дуусчээ. Грекийн бурхан Хелиосийн /Helios/ хөшөө бөгөөд одоогийн Нью Иорк хотод байдаг Эрх чөлөөний хөшөөний өндрийн 3/4 хувь орчим өндөр байсан бололтой. МЭӨ 224 онд болсон газар хөдлөлтөөр нурж алга болжээ.

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    7. Эцэст нь 7 дахь гайхамшиг нь: Александрын гэрэлт цамхаг. (Pharos of Alexandria) МЭӨ 3 -р зууны үед Эртний Египтын Фарос арал дээр баригдсан. Нийтдээ 117 метр өндөр буюу 40 орчим давхар барилга шиг өндөр байгууламж байжээ. Газар дундын тэнгис орчмын орнуудын олон гэрэлт цамхгуудын үлгэр болсон бөгөөд түүний фаросын гэрэлт цамхаг гэдэг нэрнээс үүдэн гэрэлт цамхгуудыг фарос гэж нэрлэх болсон байна. Манай тооллын 1303 - 1480 оны хооронд газар хөдлөлт болон бусад нөлөөллийн улмаас устаж үгүй болсон

    Дэлхийн анхны долоон гайхамшиг

    Фило Дэлхийн долоон гайхамшгийг тодруулах үед Александрын гэрэлт цамхаг баригдаагүй байсан тул Филогын жасаалтанд Вавилон хотын хэрмийг оруулж байсан. Вавилон хотын хэрэм хана нь 90 метр орчим өндөр, 24 метр зузаан, нийт урт нь 24 километр байсан байна.
    Сэтгэгдэл:


    Сэтгэгдэл бичих



    :-)
     
    xaax