шинэчлэлтүүд

Бичлэг
Сэтгэгдэл

найзууд

  • 
  • uu tegsnuu
  • sand king
  • urnaa
  • nemhee
  • deegii
  • zoljargal
  • Шижиртуяа
  • 2014-05-26
    Бразильд мөргөлдөөн болжээ

     

     

    Бразильд хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээнийг зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэд өчигдөр /V.15/ жагсаал зохион байгуулж, автозамуудыг хаан, цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр зургаан хүн амь үрэгдсэн байна. Иргэд Бразильд “World Cup” тэмцээнийг зохион байгуулахаас илүү иргэдийн боловсрол, орон сууцаар хангах гэх мэт тулгамдсан асуудал их байгааг эрх баригчдад сануулахыг зорьжээ. Сао-Паоло хотноо 1500 орчим хүн хөлбөмбөгийн тэмцээнд болох цэнгэлдэхийн ойроцлоо жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хөлбөмбөгийн их баяр цэнгэл эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ үед Бразильд эсэргүүцлийн жагсаал, үймээн тасрахгүй байгаа нь тэмцээний үеийн аюулгүй байдалд санаа зовоож байгаа юм.

     

    Бразиль нь ирэх зургаагаас долдугаар сарын хооронд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээнийг зохион байгуулж, дараа нь Рио хотноо 2016 оны Олимпыг зохион байгуулахтай холбогдсон зардлын улмаас Засгийн газрын эсрэг ард иргэдийн эсэргүүцэл их байгаа аж.


    Сэтгэгдэл:


    Сэтгэгдэл бичих



    :-)
     
    xaax