шинэчлэлтүүд

Бичлэг
Сэтгэгдэл

найзууд

  • 
  • uu tegsnuu
  • sand king
  • urnaa
  • nemhee
  • deegii
  • zoljargal
  • Шижиртуяа
  • 2014-05-29
    Эрүүл байх өдөр тутмын 9-н дүрэм

    Эрүүл хүн өөрөө дотроосоо гэрэлтдэг гэдэг шүү дээ. Ялангуяа эрхэм хатагтай, ноёд та эрүүл байх нь таны хооллолт, цагийн зөв тохиргоо, амралт, ажил хэргээ хэрхэн яаж зохицуулж байгаагаас хамааралтай байдаг ажээ. Хүн өдөр бүр өөрийгөө өвтгөж зовоож байдаг. Зүрх гэдэг эрхтэн тэр тоолонд цочирдон байх ба үүндээ хэмнэл нь алдагддаг. Та энэхүү 9-н дүрмийг дагаж мөрдөж чадаж байвал хэзээд бие болоод сэтгэл тань эрүүл байх болно. Мөн үүнтэй харшуулан уурлахгүй байж чадвал эрүүл чийрэг байхын амтыг мэдрэх болно.
    1.Өглөө бүр сүү уу...
    Энэ нь таны ясны сийрэгжилт өвчнөөс бүрэн ангижруулж чадна. Мөн зүрх судасны өвчинд өртөхгүй байх бүрэн бололцоотой болно. Зүрхний эмгэг өвчин, эмэгтэйчүүдийн өвчин гэх мэт эмийн хэрэглээтэй өвчлөлийн эсрэг байж чадна. Дархлалыг сэргээж өгдөг учир сүүг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй юм. Ихэнх хүмүүс таргалалтаас хамгаалж байгаа нэрээр өөх тос бага хэрэглэдэг. Энэ нь эргээд биенд шаардлагатай нэмэлт тэжээлийг хааж орхидог байна. Харин та өдөр бүр нэг л аяга сүү ууснаар энэхүү байдлаас гарах бүрэн бололцоотой болж байгаа юм. Сүүнд агуулагдах тосны хэмжээ хүний биед өөхөн давхарга болж таргалуулдаггүй ч өөх тосны хэрэгцээг хангаж байдаг. Сүүгээр өөрийгөө эмчлэхүй дор тараг, бяслаг, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхийг хичээ. Таны хоол тэжээлийн дутагдалд орохгүй байх хамгийн зөв сонголт нь сүү байх болно. Таны биеийн эрүүл байх бүрэн бололцоогоор хангана...
    2.Тогтмол дасгал хөдөлгөөн...
    Та ямагт шинэ дасгал хөдөлгөөн маягтай үйлдлийг хийх оролдох хэрэгтэй. Энгийн амьдралын хэмнэл танд дасгал болж болно шүү дээ. Хэдхэн минут алхсан ч танд дасгал болно шүү дээ. Өөртөө амралт болж буй хөдөлгөөнийг хийж болно. Жишээ нь: Өдөр бүр 300 метрээс илүүтэй алхаж болно, 10 минут орчин нам жим сууж бодолд дарагдан ажлаасаа түр ч гэсэн хөндийрч болох юм. Ажил дээрээ хийдэг бүхий л үйлдлээ нэгтгэж аль нь хэрэгтэй байгаагаар өөртөө дасгал зохиож болно. Энгийн амьдралаас ч та эрч хүчтэй байж болно шүү дээ. Хамгийн гол нь та ямар ч хөдөлгөөн хийсэн та бие сэтгэл эрүүлжиж байна гэсэн бодолтой хийхийг Хятадын хөнгөн дасгалын хорооноос мэдэгдсэн байна. Энэ нь сэтгэл эрүүл байх, сэтгэлээр унахгүй байх, тогтвортой сэтгэхүйг хөгжүүлдэг байна...
    3.Загасанд яв...
    Загасанд явах бол хамгийн зорилготой мөртлөө санаа бодол ариусгаж, ядаргаа тайлдаг болох нь батлагдсан байна. Таныг маш богино хугацаанд эрүүл болгох зөв шийдэл нь засагчлах. Явган явах бол эрүүл байхын хамгийн гол зарчим юм. Харин та загасчлаж байх үедээ лөөртөө тоолуур тавьж болдог бол хэдэн зуун километр явсан байх болно. Харин та огтхон ч ядрахгүй шүү. Та болон таны үр хүүхэд ч ийм аргаар дасгал сургуулилт болгон заавал загасанд эсвэл байгалийн сайханд амарч байх хэрэгтэйг анхааруулж байна. Та хэдхэн минут уулын өөд авираад үзэхэд долоо хоногийн дараа өвчин ярихаас хоёр дахин багассан байх болно...
    4. Цэвэр жүүс тогтмол уу...
    Та байгалийн гаралтай жүүсийг тогтмол ууж занших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жимсний тэжээллэг бодисийг та өдөр бүр биеэрээ мэдэрч бай. Эмнэлэгт, эмнэл зүйд эмийн даруулганд байгалийн цэвэр жүүс ууж байвал эмийн нөлөө чадвар илүү байдаг байна. Сэмбэрүү цэцгийн найрлага бүхий жүүсийг долоо хоногт хоёр удаа уувал та ямар ч өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн бололцоотой. Таны биеийн эсэргүүцэл өдөрт 30 хувь нэмэгдэж байдаг. Тиймээс та жүүсийг хүнсэндээ хэрэглэхийг сануулж байна. Байгалийн цэвэр жүүс гаргаж уувал илүү сайн байдаг...
    5. Шар буурцаг цацах хөдөлгөөн хийх...
    Та тариа тарихаар цацаж буй мэт хөдөлгөөнийг өдөр бүр хийж байвал өдөрт хийх ёстой хөдөлгөөнийг гараар хийдэг хүн та ясны сийрэгжилтэнд орохгүй байх бололцоотой. Нийт ясны сийрэгжилтэнд орсон хүмүүс дотор машин барьдаг хүн бараг байдаггүй нь гарын хөдөлгөөн ихтэй байдагтай холбоотой гэж судалгаагаар тогтоогдсон байна. Бүтэн сарын дотор 10 цаг энэ л хөдөлгөөнөө хийсэн байхад л хангалттай гэнэ. Мөн хааяа нэг улаан дарс шимж байвал эрүүлжих хамгийн шилдэг арга болдог байна. Тамхи татах, архи уух үедээ та антибиотик бүү уугаарай. Энэ нь бие биенээ гашилгаж байдаг байна...
    6.Өдөр бүр инээ...
    Та заавал инээж бай.Уйлмаар санагдсан ч гэсэн инээж сур. Сэтгэлээсээ 15 минут инээхэд л та хөгширсөн хойноо даралт ихсэх өвчинд өртөхгүй ээ. Заримдаа бүр хөдөлж чадахгүй болтлоо инээх нь хэцүү мэт санагдаж байвч ингэх нь танд л ашигтай. Мөн сэтгэлээсээ инээхэд цусан дахь сахарын хэмжээ эрс багасаж сахар ихдэлттэй хүмүүст эмгүй эмчилгээ болдог байна. Та өдөрт ердөө хэдхэн минут л инээ. Жүжиг үз, онигоо унш, хөгжилтэй адал явдлыг өөрөө төсөөлөн бодсон ч болно шүү дээ. Мөн сахарын өвчин ч гэлтгүй ямар ч хүн та инээж байх нь эрүүл байх хамгийн зөв сонголт гэсэн үг юм. Хэзээ ч тусч магадгүй сахарын өвчингөөс та өөрийгөө найдвартай хамгаалая гэвэл үргэлж инээмсэглэж, хэдхэн минут элгээ хөштөл инээ...
    7.Нойроо бүү харамла...
    Хааяа таажлаа таслаад унтаж бай. Ингэлээ гээд танд муу зүйл нэг ч болохгүй. Магадгүй онцын уулзалт зөвөлгөөнгүй бол унтахад юу нь буруу байх билээ. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй нойр хүний арьсны тогтолцоонд эрс эерэг нөлөө үзүүлж чаддаг юм. Хүн өдөрт 8 цаг унтах ёстой байтал ихэнх хүмүүс 5 цаг унтдаг. Энэ нь биеийн ядаргааны 30 хүрэхгүй хувийн ядаргааг л тайлж амждаг байна. Та өдөр нь маш их уурлаж бухимдсан бол шөнө унтаж амархад таны тархин дахь уурласан мэдээлэл ахин сэргэж нэг үгээр тархи амарч чаддаггүй. Улмаар та оюуны ядаргаанд орно гэсэн үг. Хэт их оюуны ядаргаанд орсон хүн галзуурах нь ч бий. Бага нойртой хүний биед сахарын өөрчлөлт, цус багадалт, дааварын алдагдалд орсон байдаг байна. Та өдөр бүр унтахынхаа өмнө инээж заншвал тархи бүрэн амарч чаддаг байна...
    8.Гүнзгий амьсгаа авч бай...
    Та өдөрт 10 удаа гүнзгий амьсгаа авч амьсгалаа гаргахдаа миний бие дахь муу бүхэн гадагшилж буй мэтээр төсөөл. Хоёр сарын турш өөртөө 15-хан минутын зав гаргаж гүнзгий амьсгалж байх нь урт наслахын үндэс болдог байна. Уушиг бол амьдруулдаг, үхүүлдэг эрхтэн тиймээс та аргадаг амьдрах хэрэгтэй болно гэсэн үг юм. Мөн цус багатай бог өдөр бүр гүнзгий амьсгаа авахад цус төлжүүлэх магадлал бийг судалж байгаа юм...
    9.Хэмнэлийг мэдэрч сур...
    Таны эргэн тойрон ямарваа нэгэн хэмнэл хөдөлгөөн бий гэдэгт итгэ. Өдөр бүрийн ажлаасаа айзам хэмнэлгийг мэдэрч чадах хэрэгтэй. Үүндээ таарсан хийхэд хэцүү гэж бодсон хөдөлгөөнөө хийж байх нь чухал юм. Та цоглог өөдрөг, өөртөө итгэлтэй байх алтан дүрэм бол нэг л хэвийн амьдралаас татгалзах болно.Өөрөө өөртөө аз жаргалыг бэлэглэж сурах хэрэгтэй гэсэн үг юм...



    Сэтгэгдэл:


    Сэтгэгдэл бичих



    :-)
     
    xaax