шинэчлэлтүүд

Бичлэг
Сэтгэгдэл

найзууд

  • 
  • uu tegsnuu
  • sand king
  • urnaa
  • nemhee
  • deegii
  • zoljargal
  • Шижиртуяа
  • 2014-05-26
    Танхил хатад
    Тэнгэрийн заадаст хүрэхээр ассан мянга мянган гэрэлт зулаас
    Тэртээх алсад хүрэхээр дүүлсэн мянга мянган үзэсгэлэнт хунгаас
    Цэлгэрхэн талд дүүлэн ниссэн мянга мянган эрвээхэйн жигүүрээс
    Цэгээхэн танхил хатан заяа дэндүү сайхныг санаж яваарай бүсгүй хүн та

                      Хатан заяатай бүсгүй хүн та урсах мөрнийг урсгах ундарга нь билээ
                      Хайраараа цэцэгсийг нахиалуулах  оргил ариун рашаан болж урсаарай
                      Энхрийхэн дагина бүсгүй заяа та эргэх гаригийн дунд сүүн зам нь билээ
                      Эргэлдэн орших бөмбөрцөг гаригийн хязгаарыг тогтноох үүсвэр нь болж  цацраарай

    Танхил хатад минь шүтэгдэж  яваарай
    Тансаг цэцэгс минь дэлгэрч яваарай
    Эрхэмсэг гоо марлууд бишрэгдэн ариусаарай
    Энхрийхэн дэлбээ минь мөнхөд гунхаарай.


                         Монгол бүсгүйчүүддээ зориуллаа.


    Сэтгэгдэл:


    Сэтгэгдэл бичих



    :-)
     
    xaax