шинэчлэлтүүд

Бичлэг
Сэтгэгдэл

найзууд

  • 
  • uu tegsnuu
  • sand king
  • urnaa
  • nemhee
  • deegii
  • zoljargal
  • Шижиртуяа
  • Танхил хатад

    бичсэн: tserenlham , 2014-05-26,15:22
    Тэнгэрийн заадаст хүрэхээр ассан мянга мянган гэрэлт зулаас
    Тэртээх алсад хүрэхээр дүүлсэн мянга мянган үзэсгэлэнт хунгаас
    Цэлгэрхэн талд дүүлэн ниссэн мянга мянган эрвээхэйн жигүүрээс
    Цэгээхэн танхил хатан заяа дэндүү сайхныг санаж яваарай бүсгүй хүн та

                      Хатан заяатай бүсгүй хүн та урсах мөрнийг урсгах ундарга нь билээ
                      Хайраараа цэцэгсийг нахиалуулах  оргил ариун рашаан болж урсаарай
                      Энхрийхэн дагина бүсгүй заяа та эргэх гаригийн дунд сүүн зам нь билээ
                      Эргэлдэн орших бөмбөрцөг гаригийн хязгаарыг тогтноох үүсвэр нь болж  цацраа...
    төрөл:shvleg
    сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

    Ижий бурхан

    бичсэн: tserenlham , 2014-05-19,13:50
     Арван цагаан буяндаа сөгдөж мөхгөдөг ээж минь дээ
     Алаг дэлхийгээ сүүгээр мялаасан ээж бурхан минь дээ
     Хөтлийн цаадах уулс шиг сүртэй миний ижий
     Хөгнө хаан уулс шиг нөмөртэй миний л ээж 
                 Ангир шар уургаа ээж минь үрдээ амлуулсан
                 Алдаж онож явахад амьдралд хат суулгасан ижий минь дээ
                 Буяны чинь дааж л явах юмсан даа
                 Бүлээн энгэрт чинь наалдаж амьдарч явнаа
    Үрийнхээ төлөө таны зүрх зөндөө зохилж дээ ээж минь
    Үр нь таныгаа жаргааж чадаагүй л явна даа
    Бурхан байлаа ч ээжийг минь зөөллөж чадах биш
    Би л өөрөө зөв явбал болж байгаа нь тэр юм байхаа
     ...
    төрөл:shvleg
    сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

    Монгол хэл

    бичсэн: tserenlham , 2014-05-07,10:40
    Б.Ринчен

    Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
    Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
    Сонсох бүр яруу баялгийг гайхан биширч
    Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтмуу би

    Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
    Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
    Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
    Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл

    Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
    Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
    Хөндий цээжинд орогч бшгдийг нэвтрүүлэх чадалт
    Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь

    Өсөх наснаас өтлөх нас хүртэл чам юугаан судлан
    Өдөр бүр үгсийн эр...
    төрөл:shvleg
    сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

    Шөнийн талд адуу янцгаана

    бичсэн: tserenlham , 2014-05-06,09:18
    Эртний домог шиг буурал тал
    Эргэн тойрон чимээ алдана
    Алс замын алжаал тайлж
    Аяны хүн талдаа хононо
    Гүн харахуйд тэнгэрийн гүйдэл
    Гүүн зэл шиг сунайн  цайрна
    Амгалан малын аяс хөндөж
    Алдуурсан унага шиг од харвана
    Эртний домог шиш буурал тал
    Эргэн тойрон чимээ алдана
    Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана


    төрөл:shvleg
    сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

    Диваажин

    бичсэн: tserenlham , 2014-04-30,10:39
    Тэнгэрийн хөвгүүнийг ширтэн харж
    Тэрүүн шиг мөнхийн хайраар амьсгалж
    Тэмдэглэж хэлшгүй анхны шалтгаан
    Оюун сансрын юм бүхнийг
    Онцгой цэгцтэй цогцлон бүтээснийг
    Хүн бүхэн бясалган бодоход
    Хөхөх сэтгэл аргагүй төрнө.

    төрөл:shvleg
    сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих