шинэчлэлтүүд

Бичлэг
Сэтгэгдэл

найзууд

  • 
  • uu tegsnuu
  • sand king
  • urnaa
  • nemhee
  • deegii
  • zoljargal
  • Шижиртуяа
  • 2014-05-07
    Монгол хэл
    Б.Ринчен

    Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
    Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
    Сонсох бүр яруу баялгийг гайхан биширч
    Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтмуу би

    Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
    Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
    Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
    Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл

    Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
    Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
    Хөндий цээжинд орогч бшгдийг нэвтрүүлэх чадалт
    Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь

    Өсөх наснаас өтлөх нас хүртэл чам юугаан судлан
    Өдөр бүр үгсийн эрдэнэсийг чинь баярлан түүнэм
    Түм буман үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь
    Бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм

    Түгшүүрт бэрхийг туулсан баатар түмний минь
    Түвшин соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
    Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүльюү
    Сэтгэл урмаа бадран бахадмуу, өтгөс би

    Хутаг өлзий бүрдсэн хувь заяат их түмний минь
    Хурц авьяас хөвгүүд дүү нар , халуун элэгтэн хотлоор эгш
    Сэтгэгдэл:


    Сэтгэгдэл бичих



    :-)
     
    xaax